Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, АЖЛЫН АЛБАНЫХАН ЭРДЭНЭТ ХОТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-04-11

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот (Орхон аймаг)-ын бодлого шийдвэр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, туршлага судаллаа.
🖋Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон (2025.04.05) Эрдэнэт хоттой танилцав.
📊Энэ үеэр:
✅Орхон аймгийн ИТХ-ын хуралдааны танхим
✅Жишиг багийн төв
✅Цахим музей
✅Эрдэнэт үйлдвэрийн зэс баяжмалын үйлдвэр зэргээр орж танилцлаа.
🟢Мөн Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба нь хурлын сайт, апплейкшн хөгжүүлж, цахим шинэчлэлтийг хийж үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайн цахим шинэчлэлтийн алдаатай болон давуу талтай танилцаж, туршлага судаллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%