Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны “Спортын олон төрөлт” нөхөрсөг тэмцээн боллоо.

2025-04-19

🏆Нөхөрсөг тэмцээний эхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон Нийслэлийн ИТХ, Чингэлтэй дүүрэг, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бодлого шийдвэр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай туршлага судалсан талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр танилцууллаа.
🔷Нөхөрсөг тэмцээнд төлөөлөгчид, ажлын албаныхан сагсан бөмбөг, волейбол, теннис, дартс гэсэн төрлүүдээр оролцлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%