Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Сауны барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар худалдан авах гэрээ хийсэнтэй холбоотой” нийтийн сонсгол боллоо.

2025-04-23

Цамбагарав багийн нутагт орших “Сауны барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар худалдан авах гэрээ хийсэнтэй холбоотой” нийтийн сонсголыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Лхамсүрэнгийн хүсэлтээр өнөөдөр (2025.04.23) холбогдох хууль болон журмын дагуу аймгийн ИТХ-ын Ажлын алба зохион байгуулав.
Тус нийтийн сонсголд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллага, компанийн удирдлага болон иргэдийн төлөөлөл оролцож, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Жамъяндорж сонсголыг даргалав.
Мөн Ховд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтийн сонсголыг олон нийтэд шууд дамжуулан хүргэлээ.
Нийтийн сонсголоор:
“Сауны барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар худалдан авах гэрээ хийсэнтэй холбоотой” ерөнхий мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, асуулт, санал зэргийг сонслоо.
Нийтийн сонсголыг зохион байгуулагчдын зүгээс “Нийтийн сонсголын тухай хуулийн 17.4.4-д” заасны дагуу сонсголын тайланг хянаж, эрх бүхий этгээдэд танилцуулна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%