Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.4-дэх хэсэгт заасны дагуу нийтийн сонсголын: Тайлан, Тэмдэглэл, Санал зэрэг холбогдох материалыг хүлээлгэн өгөв

2025-04-30

Цамбагарав багийн нутагт орших “Сауны барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар худалдан авах гэрээ хийсэнтэй холбоотой” нийтийн сонсголыг холбогдох хууль болон журмын дагуу аймгийн ИТХ-ын Ажлын алба зохион байгуулсан.
📚Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.4-дэх хэсэгт заасны дагуу нийтийн сонсголын:
📖Тайлан
📖Тэмдэглэл
📖Санал зэрэг холбогдох материалыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Жамъяндорж, аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Ц.Азбилэг нар аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү нарт танилцуулж хүлээлгэн өгөв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%