Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны "СУРГАЛТ - САЙН ТУРШЛАГА - НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН" манай аймагт болж байна.

2025-05-01

"Сургалт сайн туршлага - Нөхөрсөг тэмцээн"-ий нээлт өнөөдөр аймгийн төв талбайд болж, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
🔹Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны сургалт сайн туршлага, нөхөрсөг тэмцээнд оролцохоор 4 дүүрэг, 19 аймгийн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 28 сургуулийн 500 гаруй оролцогч Ховд аймагт ирсэн байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%