
ХЭНТИЙ АЙМГИЙН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВИЙГ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХУРАЛ БОЛЛОО

Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Сэцэнханы хүрээ-Гүндүгаварлин хийд хамтран Хэнтий аймгийн Бурханы Шашны хийдүүдийн ловон лам нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бурхан Шашинтны төвийг байгуулах хурлыг зохион байгууллаа.
Хурлаар Бурханы шашинд тулгамдаад буй аливаа асуудалд дүгнэлт хийн, цаашдын хөгжил, үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж хэлэлцэх юм.

Уг хуралд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, Сэцэнханы хүрээ Гүндүгаравлин хийдийн хамба лам Д. Дамбажамц, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хяналтын албаны дарга, гавж Д. Алтаншагай, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын ажлын албаны дарга, гавж Д. Нямсамбуу нар оролцож, үг хэлж санал бодлоо хуваалцлаа.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА




