Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🔰ЖАРГАЛТХААН СУМАНД МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН 12 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2025-05-26

🔰ЖАРГАЛТХААН СУМАНД МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН 12 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
✅ Жаргалтхаан суманд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн ээлжит 12 дугаар чуулга уулзалт 2025 оны 5-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд, фермерүүд, хоршоод, хувийн хэвшлийн төлөөлөл, 200 гаруй малчид оролцож байна.
✅ Чуулга уулзалтыг сумын Засаг дарга С.Ганбат нээн үг хэлж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших мэндчилгээ дэвшүүлж, Хэнтий аймгийн 2025 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
✅ Чуулга уулзалтын хөтөлбөрт:
📌Малын эрүүл мэнд, тэжээл, үйлдвэрлэл, хоршооны хөгжлийн талаар мэргэжлийн илтгэлүүд тавигдаж
📌Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлттэй ажиллаж буй малчдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах
📌“Апу Дери” ХХК, “Хаан хүнс импекс” ХХК зэрэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, амталгаа зохион байгуулах
📌"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих
📌Урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд багтсан байна.
Энэхүү чуулга уулзалт нь орон нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, мэдээлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%