Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨНДӨРХААН ХАЙРХАНЫГ ЭНЭ САРЫН 31-НД #БЭЛЭЭС НЬ ТАХИНА ✅️✅️✅️

2025-05-26

ӨНДӨРХААН ХАЙРХАНЫГ ЭНЭ САРЫН 31-НД #БЭЛЭЭС НЬ ТАХИНА ✅️✅️✅️
Хан Хэнтийчүүдийн шүтээн болсон Өндөрхаан хайрханы тахилга энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдана.
Энэ удаагийн тахилгыг хайрханыхаа орой дээр бус, бэлээс нь тахихаар шийдвэрлэсэн байна.
Учир нь иргэдийн дунд "Өндөрхаан хайрханыг орой дээр нь тахих, эсхүл бэлээс нь тахихын алийг нь дэмжиж байна вэ?" гэсэн санал асуулгыг нээлттэйгээр явуулахад санал асуулгад оролцсон хүмүүсийн 80 орчим хувь нь “Хайрханы бэлээс тахих”-ыг дэмжжээ.
Иргэдийн санал бодлыг харгалзан, байгаль эхээ хайрлан хамгаалах зарчмыг баримтлан, зохион байгуулагчид бэлтгэл ажлыг хангаж, тахилгыг хайрханы бэлээс тайван, дэг журамтайгаар үйлдэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Аймгийн Засаг даргын тамгын газар

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%