Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#ХӨГЖИЛД_ЧИГЛЭСЭН_НИЙГМИЙН_АЖИЛ СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2025-05-26

#ХӨГЖИЛД_ЧИГЛЭСЭН_НИЙГМИЙН_АЖИЛ СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
✅ Хэнтий аймгийн бүх салбарын нийгмийн ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих, орчин үеийн нийгмийн ажлын олон улсын туршлага, хүүхэд хамгааллын шинэ мэдлэг мэдээлэл өгч чадавхжуулах зорилготой “Хөгжилд чиглэсэн, нийгмийн ажил” анхдугаар сургалт зөвлөгөөнийг өнөөдөр
/2025.05.26/ өдөр зохион байгуулж байна.
✅ Сургалтад Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан, Халамж, Боловсрол, Эрүүл мэнд, Шүүхийн шийдвэр, Хэрлэн сумын багийн нийгмийн ажилтнууд нийт 130 гаруй албан хаагч хамрагдаж байна.
✅ Энэхүү сургалтад салбар бүрийн нийгмийн ажилтнуудад тулгамдаж буй асуудал бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэж үр дүнд хүрэх, хөгжилд чиглэсэн нийгмийн ажилд шинжлэх ухааныг судалгааг хослуулах, кейс менежментийг ашиглах, хамтын ажиллагаагаар асуудлаа шийдвэрлэх гэх зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг явуулж байна.
Эх сурвалж: Аймгийн Засаг даргын тамгын газар

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%