
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь авлигатай тэмцэх зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, иргэд болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

Иймд сонирхсон иргэн, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд та бүхнийг сургалтын бүртгэлд хамрагдахыг урьж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА