Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

✅ ХЭНТИЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2025-05-28

✅ ХЭНТИЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРТ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
✅ Өнөөдөр /2025.05.28/ Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Баярхүү, Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын дарга Г.Лхагвабаатар, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга М.Хишигбаяр, Барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Бишрэлт, Геологи уул уурхай хяналтын улсын ахлах байцаагч Ө.Маналжав, Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Буянбат нар “Си Эйч Би Жи” компанийн зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж хайрга татан авалт өдөрт үйлдвэрлэж буй зуурмаг тоо хэмжээ болон зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэх хяналт тавин ажиллаа.
Эх сурвалж: Аймгийн Засаг даргын тамгын газар

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%