Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ МӨНХХАЙРХАН, МАНХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-05-15

Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяраар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг (2025.05.14) Мөнххайрхан, Манхан суманд ажиллав.
📚Тус ажлын хэсэг Мөнххайрхан, Манхан сумын иргэд, төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
📋Уулзалтаар Гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
📑Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.
Арга хэмжээний үр дүнд:
✅Сумдын ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах
✅Шинээр хэрэгжиж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудыг иргэдэд хүргэх
✅Гишүүн байгууллагуудтай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах
✅Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах
✅Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 18
10 / 56%
8 / 44%