Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-06-03

🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
✅ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төрийн албан хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг “2025 оны 06 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулж байна.
✅ Сургалтыг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б. Цогт-Орших хэлсэн үгэндээ “Хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх зорилгоор Та бүхнийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж Та нараар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг Хэнтий аймгийн сум суурин бүрт тасралтгүй зохион байгуулахыг зорьж байна. Орон нутгийн удирдлага, төлөөллийн байгууллагын гишүүдийн зүгээс хүний эрхийн мэдлэг, ойлголтыг таниулж, хамгаалах нь Та бүхний чухал үүрэг” гэдгийг онцоллоо.
✅ Сургагч багш бэлтгэх сургалтад Хэнтий аймгийн 18 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн нийт 36 албан хаагч оролцож байна.
✅ Сургалт нь:
📌 Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа
📌 Хүний эрхийн ойлголт, олон улсын гэрээ, тэдгээрийн хэрэгжилт
📌 Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал
📌 Цахим орчин дахь хүний эрхийн зарим асуудал
📌 Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийлэл
📌 Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх
📌 Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%