Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳 ХЭНТИЙ АЙМГИЙН 3 САРТАЙ ХҮҮ БНСУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2025-06-09

 

🇲🇳 ХЭНТИЙ АЙМГИЙН 3 САРТАЙ ХҮҮ БНСУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
✅ Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр хүндтэй Сүн Чон Хян Их сургуулийн Бүчон эмнэлгээс хэрэгжүүлдэг “Гадаад өвчтөнийг урьж үнэгүй эмчлүүлэх төсөл”-ийн хүрээнд Хэнтий аймгийн иргэн Н.Нямдорж хүү (3 сартай) сонгогдон, БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой боллоо.
✅ Энэхүү сайн үйлсийн аян нь амьдралын боломж тааруу, яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдийг жил бүр нэг удаа сонгон, эмчилгээний бүх зардлыг бүрэн даадаг хөтөлбөр юм. Энэ жил тус төслийн 7 дахь удаагийн хэрэгжилт бөгөөд уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдэд эмчилгээний боломж олгож байгаа юм.
✅ Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших “Эрүүл мэндийн аялал зуучлалын P&G байгууллага”-аар дамжуулан энэ төслийн талаар мэдээлэл авч, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2 хүүхдийн материалыг богино хугацаанд бүрдүүлж, илгээснээр Н.Нямдорж хүү сонгогдсон баярт мэдээг хүлээн авсан байна.
Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг БНСУ-ын талаас бүрэн хариуцах бөгөөд
📍 Үүнд:
• Өвчтөн болон асран хамгаалагчийн хоёр талын нислэгийн тийз
• БНСУ-д байх хугацааны байр, хоол, унаа зэрэг өдөр тутмын зардал
• Бүх эмнэлгийн үзлэг, оношлогоо, эмчилгээний төлбөр
• Хагалгааны иж бүрэн үйлчилгээ
• Сөүл хотын аялал зэрэг багтаж байна.
✅ “БНСУ-ын доктор, профессорын бүрэлдэхүүнтэй нэр хүндтэй багт эмчлүүлэх энэ ховор боломжийг амьдралын боломж хязгаарлагдмал гэр бүлд хүргэж чадсандаа баяртай байна. Бид энэ төслийг жил бүр уламжлал болгон дэмжиж, эрүүл мэндийн тусламж хэрэгтэй олон хүүхдэд шинэ боломж нээхээр зорьж байна” хэмээн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших онцоллоо.
✅ Төсөлд хамрагдсан даруйд асран хамгаалагчтай нь хамт явах бэлтгэл, бичиг баримтын бүрдүүлэлтийг Хэрлэн сумын Засаг дарга болон 5 дугаар багаас сонгогдсон аймаг, сумын иргэдийн Хурлын төлөөлөгчид шуурхай зохион байгуулж, хамтран ажиллаж байна.
✅ Хүүхдийн эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргасан бүх байгууллага, хувь хүмүүст Хэнтий аймгийн ИТХ-ын зүгээс талархал илэрхийлж байна. Энэхүү сайн үйлс цааш түгэн дэлгэрч, олон бяцхан үрс эрүүл саруул амьдрах болтугай.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%