Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

✅ГАДААД ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЖ БУЙ "GREEN FIELD" АКАДЕМИЙН ЗАХИРАЛ Д.АЗЗАЯАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2025-06-09

✅ГАДААД ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЖ БУЙ "GREEN FIELD" АКАДЕМИЙН ЗАХИРАЛ Д.АЗЗАЯАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
📌Хэнтий аймаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших “Green Field” академийн захирал Д.Аззаяаг хүлээн авч уулзлаа. Тус академи нь Англи, Хятад, Солонгос хэлний сургалтыг орон нутагт чанартай, шаталсан хэлбэрээр явуулж, олон улсын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй юм.
📌Уулзалтын үеэр захирал Д.Аззаяа академийн үйл ажиллагааны явц, ололт амжилт болон ирээдүйн зорилтоо танилцуулсан байна. Одоогоор академид 19 ангийн 160 гаруй сурагч суралцаж, амжилттай төгсөж байгаа нь тус сургалтын төвийн үр дүнтэй, чанартай сургалтын хөтөлбөрийг илтгэж байна.
📌“Green Field” академи нь 2024-2025 оны хичээлийн жилд Оксфордын англи хэлний олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид 4 настнуудад зориулсан боловсролын шинэ хөтөлбөр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан нь сургалтын чанарыг шинэ түвшинд хүргэхэд чухал алхам болж байгаа юм.
📌“Бид орон нутгийн хүүхдүүдийг дэлхийн боловсролд ойртуулах зорилгоор олон улсын туршлагыг нэвтрүүлж, хэлний боловсролын чанарыг тасралтгүй сайжруулахаар хичээн ажиллаж байна” хэмээн Д.Аззаяа онцоллоо.
📌Б.Цогт-Орших академийн үйл ажиллагааг дэмжиж, орон нутагт гадаад хэлний боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүйд олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%