
ХЭРЛЭН СУМЫН БАГУУД БОЛОН ЦАГДААГИЙН ГАЗАРТ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Хэнтий аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн болон төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн парк шинэчлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Цогт-Орших, Аймгийн Засаг дарга Д. Аюурбунь, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д. Эрдэнэбаатар нар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Хэрлэн сумын таван багийн төв болон аймгийн Цагдаагийн газарт "Приус-30" загварын автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Мөн Жаргалтхаан суманд туулах чадвар сайтай "Toyota 4 runner" загварын автомашиныг гардууллаа.
Энэхүү дэмжлэг нь төрийн албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА











