
ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН НИЙГМИЙН САЛБАРЫГ САЙЖРУУЛАХ ОРОН НУТГИЙН ТОМИЛОЛТЫН БАГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАА

2025 оны 6 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Жаргалтхаан сум болон Бэрх тосгонд хүүхдэд чиглэсэн нийгмийн салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой хамтарсан үнэлгээний ажлыг зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд томилолтын хамтарсан баг Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, урьдчилсан үнэлгээний үр дүн болон цаашдын анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.

Томилолтын баг нь сумын түвшинд нийгмийн хамгаалал болон хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн түвшин, Нийгмийн халамжийн хөтөлбөрийн хамрагдалт, зорилтот бүлэгт хүрч буй байдал мөн Сургуулийн хоол үйлдвэрлэл, дотуур байрны зардал, ус, ариун цэврийн байгууламжийн санхүүжилтийн хэрэгжилтийг судалж үнэлгээ хийсэн байна.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА








