Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-06-12

🇲🇳НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
✅ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Хэнтий аймагт ажиллаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Цогт-Орших, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б. Түмэнжаргал, Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Д.Дашнамжилмаа нар болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.
✅ Уулзалтын үеэр хүүхдийн хоол тэжээлийн тусламж үйлчилгээний чиглэлээр НҮБ-ийн хүүхдийн сантай хэрхэн хамтрах талаар болон сүү, сүүн бүтээгдэхүүний хүртээмж, сургуулийн орчны эрүүл ахуйн стандарт, ус ба ариун цэврийн асуудал зэрэг тулгамдсан сэдвүүдийг хэлэлцэв.
✅ Хэнтий аймгийн Боловсролын газар болон Эрүүл мэндийн газар хамтран дээрх асуудлуудын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийсэн бөгөөд орон нутагт хэрэгжих боломжтой санхүүжилтийн чиглэлээр санал солилцлоо.
✅ Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаарх нийт 5000 гаруй жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг нийлүүлж, хэрэгцээг 100% хангалаа.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%