Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🩸ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРИЙГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-06-13

🩸ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРИЙГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
🌟 Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэдэг “Цусны Донорын Дэлхийн өдөр”-ийг угтан өнөөдөр Хэнтий аймагт Чингисийн талбайд “Бусдын төлөө цусаа өгч, итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байна.
🌟Хэнтий аймаг нийтдээ 800 гаруй донортой бөгөөд Монгол Улсын хүндэт донор 72 байна. Энэ онд шинээр 7 Хүндэт донор төрж байна. Аймгийн Цусны салбар төвд бүртгэлтэй 492 донороос 265 нь байнгын донорын эгнээнд багтдаг. Тус салбар төвөөс 7 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн эмнэлгийн байгууллагуудыг хангаж байна.
🌟Энэхүү арга хэмжээ нь сайн дурын, авлагагүй донорын тогтолцоог дэмжих, нийгмийн эв нэгдэл, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд цус, сийвэнгийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, донорын үйлсийн эерэг нөлөөг онцлон сурталчлах, сайн дурын доноруудыг алдаршуулах, шинэ донорыг уриалах үйл ажиллагаа өрнөж байна.
🌟Энэ арга хэмжээг Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, дээрх уриалгын хүрээнд зохион байгуулагдах аян нь 2025 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
🌟🩸Цусаа хуваалцах нь амь аврах хамгийн үнэ цэнтэй, хүнлэг үйлс юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%