
ХЭНТИЙ САЛБАРЫН "ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ"-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр амжилттай боллоо.

Энэхүү барилгын төсөл нь тус компанийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд газрын асуудлыг Хэнтий аймгийн ИТХ шийдвэрлэн, барилгын ажил эхлэх нөхцөл бүрдсэн байна.

Барилгын ажил 2025 оны 6 дугаар сарын 15-нд эхэлж, 2026 оны 10 дугаар сарын 1-нд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн байна. Төслийн гүйцэтгэгчээр “Тэнүүн төвөргөө” ХХК тендерт шалгаран сонгогдсон бөгөөд барилгын ажлыг чанар стандартын дагуу, хугацаанд нь амжилттай гүйцэтгэхээ илэрхийллээ.

Шинэ барилга нь зоорийн давхартай, 3 давхар, 1200 м² талбайтай, метал фасадтай, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн орчин үеийн байгууламж байх юм.

Хуучин барилга нь 1987 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөгийн барилгын норм, стандартад нийцэхгүй болсон тул шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Энэхүү төв нь ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээн байгуулалт болох юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА










