Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🏐 “МИНИ ВОЛЕЙБОЛ-2025 ” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2025-06-14

🏐 “МИНИ ВОЛЕЙБОЛ-2025 ” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
✅ Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хэнтий аймгийн аварга шалгаруулах "Мини Волейбол-2025” тэмцээн 2025 оны 6-р сарын 14-нд амжилттай нээлтээ хийлээ. Тэмцээн 6-р сарын 14–16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
📍 Тэмцээнд 19 сум болон Хэрлэн 1-р сургууль, Тэмүүжин сургууль, Хан Хэнтий сургууль, Хэрлэн 4-р сургууль, “Эргэх бөмбөг” клуб, Өндөрхаан, Шинэ Эхлэл, Шонхор клуб болон БТСГ-ын нийт 188 баг, 1137 тамирчин, 30 гаруй багш дасгалжуулагч оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
🎉 Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Түмэнжаргал, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ц.Цэрэндулам Хэнтий аймгийн Волейболын холбооны тэргүүн А.Боргил тэргүүтэй албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ.
👉 Тэмцээн нь хүүхэд залуучуудын бие бялдар, хамт олонч зан чанар, спортын ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Хэнтий нутгийн ирээдүйн шилдэг волейболчдын эхлэл тавигдаж буй томоохон арга хэмжээ болж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%