Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#ГАДААД_ТОМИЛОЛТ 🇲🇳 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ХӨЛӨНБУЙР ХОТОД АЖИЛЛАЛАА

2025-06-16

🇲🇳 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ХӨЛӨНБУЙР ХОТОД АЖИЛЛАЛАА
✅Аймгийн Засаг дарга Д.Аюурбуниар ахлуулсан ажлын хэсэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр хотод ажлын айлчлал хийлээ. Уг айлчлалын хүрээнд төлөөлөгчид тус бүс нутгийн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, уламжлалт анагаах ухаан, түүх соёлын байгууллагуудтай танилцаж, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалсан юм.
✅ Айлчлалын үеэр дараах байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй танилцав. Үүнд:
🐎 Кэсин морин аж ахуйн хөгжлийн компани
/Санхэ үүлдрийн адууны үржүүлэг, судалгаа/
🐑 Шин Шэн Хүй махны компани
/Бэлчээрийн хонь нядалгаа, махны үйлдвэрлэл/
🌾 Хөлөнбуйрын ХАА-н Групп
/Улсын өмчит фермийн системтэй, тариалан–мал аж ахуй хосолсон томоохон байгууллага/
⚙️ Монто ХАА-н техник технологийн компани
/Бэлчээрийн хадлангийн техник, өндөр технологи/
🏥 Хөлөнбуйрын Монгол эмнэлэг
/Олон улсын хамтын ажиллагаатай, уламжлалт анагаах ухааны гуравдугаар зэрэглэлийн төв/
🏺 Хөлөнбуйрын түүхийн музей
/Түүх, соёлын өвийн хадгалалт, түгээлт/
🌱 Суулгацын нөөц, хэрэглээний бааз
/20,000+ га талбай бүхий мод үржүүлгийн үндэсний хэмжээний бааз/ зэрэгтэй танилцаж, туршлага судлан дараагийн шатны хамтын ажиллагааг хэлэлцлээ.
✅ Төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь хоёр бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага судлах, хөрөнгө оруулалт, харилцан үр ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%