Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

✅ АЙМАГТ " СУДАЛГАА-ШИЙДЭЛ-ЭРҮҮЛ МЭНД" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-06-17

✅ АЙМАГТ " СУДАЛГАА-ШИЙДЭЛ-ЭРҮҮЛ МЭНД" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
✅ 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт эрүүл мэндийн салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Судалгаа – Шийдэл – Эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
✅ Хурлын зорилго нь эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, бодлогын шинэчлэлд шинжлэх ухаанд суурилсан судалгаа, санал, шийдэл дэвшүүлэхэд оршиж байна.
✅ Хурлын зочин илтгэгчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АШУ-ны доктор, профессор, хүний гавьяат эмч М.Амбага “Эрүүл мэндийн салбарын хөгжил, шинжлэх ухааны оролцоо” сэдвээр нээлтийн илтгэл тавьсан нь орон нутгийн хөгжилд шинжлэх ухааныг тулгуур болгох чухал санаачилга боллоо.
✅ Мөн дараах нэр хүндтэй зочид чухал сэдвүүдээр илтгэл тавьж байна. Үүнд:
Г.Анхболд – Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэд захирал: “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээ”
С.Гэрэлмаа – НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга: “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”
Р.Байгалмаа – Уламжлалт анагаах ухааны төвийн клиникийн профессор: “Эмнэлзүйн үр дүнг эрдэм судлалаар нотлон практикт ашиглах боломж”
Т.Болормаа – ЭХЭМҮТ-ийн дэд захирал: “Хүүхдийн эрт илрүүлэг чухал болох нь”
✅ Хуралд үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд өргөнөөр оролцож байгаа бөгөөд салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бүтээлч санал, судалгааны үр дүнг танилцуулж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%