Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

✅ "ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭКСПО-2025" ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-06-17

✅ "ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭКСПО-2025" ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
🌟 Хэнтий аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбар ЭКСПО-2025" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Үзэсгэлэн 2025 оны 6-р сарын 17, 18-ны өдрүүдэд 09:00–19:00 цагийн хооронд үргэлжилнэ.
🌟 Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд иргэдэд зориулсан үнэгүй үзлэг, оношилгоо, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн танилцуулга, мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
🌟 Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Дашнамжилмаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АШУ-ны доктор, профессор, Хүний гавьяат эмч М.Амбага нар оролцож, амжилт хүслээ.
🌟 Үзэсгэлэнд 20 гаруй байгууллага оролцож байгаа бөгөөд үүнд:
📌 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
📌 Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг
📌 Мэс засалчдын нийгэмлэг
📌 Ситимед эмнэлэг
📌 Хулж боржигон уламжлалт анагаах ухааны эмнэлэг
📌 Анагаах ухааны үндэсний их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар
📌 Тавин-Ус ХХК
📌 Мөнхийн тун ХХК
📌 Азифарм эм ханган нийлүүлэх байгууллага
📌 Зооноз өвчин судлалын төв зэрэг нэр бүхий олон байгууллагууд байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%