Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэнтий аймгийн 2025 оны 5 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга гарлаа.

2025-06-04

Хэнтий аймгийн 2025 оны 5 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга гарлаа.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2025 оны 5 дугаар сард ажилгүй 158 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 32 иргэн ажилд зуучлагдан орж, 154 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Аймгийн хэмжээнд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 78 (33.1%)-аар, ажилд зуучлагдан орсон иргэд 129 (80%)-оор тус тус  буурсан байна.

2025 оны эхний 5 сарын байдлаар 418 эх амаржиж 420 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 32 (7.1%)-оор, төрсөн хүүхэд 30 (6.7%)-аар буурсан байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний 5 сарын байдлаар 28.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.1 (39.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 6.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 6.4 (36.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2025 оны эхний 5 сарын байдлаар 56.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 (12.0%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 5.4 (11.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. ҮЗЭХ ХОЛБООС

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%