
ХОРООД ХУРАЛДАЖ БАЙНА

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаан 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан хэлэлцэх асуудлуудын урьдчилсан хэлэлцүүлгүүд явагдаж байна.

Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо доорх асуудлуудыг хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргалаа.

Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай

Бор-Өндөр сумын багуудын хилийн заагийг тогтоох тухай

Хот, тосгон, бусад суурин газрын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох тухай

2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт оруулах тухай
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА






