Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2025-06-23

🇲🇳АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
✅Аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2025 оны 6 сраын 23-ны 9:00 цагт хуралдаж эхэллээ. Хурал 71.8 хувийн ирцтэйгээр эхэлж байна.
✅Энэ удаагын хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэх юм.
Үүнд:
1. Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай
2. Зөвшөөрөл олгох, сунгах тухай
3. Орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулж, ажиллах журмыг батлах тухай
4. “ Нутгийн ирээдүй” хөтөлбөр батлах тухай
5. Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай
6. 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт оруулах тухай
7. Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах, төрийн өмчид шилжүүлэх тухай
8. Хэнтий орон сууц ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%