
ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих зорилгоор орон тооны бус иргэний зөвлөлийг байгуулахаар нэр дэвшигчдийн санал асуулгыг олон нийтийн дунд 30 хоногийн турш нээлттэй зохион байгуулсан.

Санал асуулгын үр дүнд дараах 6 иргэн гурван жилийн хугацаатайгаар иргэний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Үүнд:
1. Галдандаржаагийн Дашдаваа
2. Цэнд-Аюушийн Доржнамжил
3. Жамцын Жаргалсайхан
4. Давхарбаярын Идэрбат
5. Цэвэгжавын Энхтүвшин
6. Түвшинжаргалын Энхжин нар юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА


