Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳 АЙМАГТ СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЖ, СУНГАЛАА

2025-06-23

🇲🇳 АЙМАГТ СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЖ, СУНГАЛАА
✅ Хэнтий аймгийн ИТХ-ын Зургаадугаар хуралдаанаас Төр сүм, хийдийн харилцааны тухай хуулийн дагуу Христийн шашны таван сүмд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах шийдвэрийг гаргалаа.
✅ Тодруулбал, Хэрлэн сумын нутагт байрлах “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн Сүмийн Хэнтий цуглаан”, “Монгол Сувд Сүм”, Бор-Өндөр сумын нутагт орших “Мараната Баптист Сүм” зэрэг гурван шинэ сүмд үйл ажиллагаа явуулах анхны зөвшөөрлийг олголоо.
✅ Мөн өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Биндэр сумын “Биндэр Хайр ба Шударга Сүм”, Баян-Адарга сумын “Баян-Адарга Алдар” сүмийн зөвшөөрлийг тус тус сунгалаа.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%