
ОРОН ТООНЫ БУС БАЙНГЫН АЖЛЫН ХЭСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор орон тооны бус байнгын ажлын хэсэг байгууллаа.

Орон тооны бус байнгын ажлын хэсгийн даргаар Аймгийн Засаг дарга Д. Аюурбунь, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга А. Жаргалсайхан нар ажиллахаар боллоо.

Нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсэг нь аймгийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулж, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллана.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА