Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳 АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР “ НУТГИЙН ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2025-06-23

🇲🇳 АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР “ НУТГИЙН ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
✨ Хуралдаанаар орон нутгийн хөгжлийг хүний нөөцөөр дэмжих зорилготой “Нутгийн ирээдүй” хөтөлбөрийг 100%-ийн дэмжлэгээр баталлаа. Уг хөтөлбөр 2025-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд аймгийн мэргэжлийн боловсон хүчний дутагдлыг шийдвэрлэх, залуусын боловсролд хөрөнгө оруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чиглэнэ.
✨ Хөтөлбөрт их, дээд сургуулийн төгсөх болон төгсөхийн өмнөх курсын Хэнтий аймгийн харьяалалтай оюутнууд, төрийн албан хаагчид болон орон нутгийн байнгын оршин суугчид хамрагдах боломжтой бөгөөд гадаад, дотоодын богино болон дунд хугацааны сургалтад хамрагдах сонирхолтой иргэд мөн хамрагдаж болох юм.
✨ Тэтгэлгийн дэмжлэгт сургалтын төлбөрийг шууд сургуулийн дансанд шилжүүлэх, оюутнуудад 100%, төрийн албан хаагчдад 50% хүртэлх дэмжлэг үзүүлэх, гадаадад суралцах тохиолдолд 5 сая төгрөг хүртэлх дэмжлэг багтаж байна.
✨ Хөтөлбөрийн материалыг жил бүрийн 7-р сарын 30-ны дотор хүлээн авч, сонгон шалгаруулалтын явцад ярилцлага, голч дүн, ажилласан хугацаа зэргийг харгалзан үнэлэлт дүгнэлт өгнө. Тэтгэлэг авсан иргэд орон нутагтаа 5-8 жил ажиллах үүрэг хүлээнэ.
✨ “Нутгийн ирээдүй” хөтөлбөр хэрэгжсэнээр хүний нөөцийн чанар сайжирч, залуусын боловсролд тэгш боломж олгож, орон нутгийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%