Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳 БАТШИРЭЭТ, БИНДЭР СУМДАД 2025 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ХЯЗГААРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2025-06-23

🇲🇳 БАТШИРЭЭТ, БИНДЭР СУМДАД 2025 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ХЯЗГААРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
✅ 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт оруулж, Батширээт болон Биндэр сумдад нийт 4390 м³ мод нэмэлтээр бэлтгэхийг зөвшөөрсөн тогтоолыг баталлаа.
✅ Энэхүү тогтоол нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/699 дугаар тушаалд үндэслэн баталлаа.
✅ Мөн тогтоолоор мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах нөхцөлтэйгөөр ойжуулалт хийх үүрэгтэй юм. Үүнд:
📍 Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд 100 м³ тутамд 2.0 га-д ойжуулалт хийнэ.
📍 Арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийсэн иргэд, байгууллагууд 100 м³ тутамд 1.0 га-д ойжуулна.
📍 Ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэсэн нөхөрлөлүүд 100 м³ тутамд 0.5 га-д шинэ ой тарина.
📍 Уламжлалт хэрэглээний зорилгоор нас гүйцсэн ургаа мод огтолсон иргэд нэг модны оронд 10 болон түүнээс дээш тарьц суулгах үүрэг хүлээнэ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%