Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“СЭРСЭН ТАЛ” ДУУ ХӨГЖМИЙН НААДАМ 09 ДҮГЭЭР САРЫН 06, 07-НЫ ӨДРҮҮДЭД ЖАРГАЛТХААН СУМАНД БОЛНО

2025-06-30

“СЭРСЭН ТАЛ” ДУУ ХӨГЖМИЙН НААДАМ 09 ДҮГЭЭР САРЫН 06, 07-НЫ ӨДРҮҮДЭД ЖАРГАЛТХААН СУМАНД БОЛНО
Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гурав дахь удаагаа зохион байгуулагдах “Сэрсэн тал” дуу хөгжмийн наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Хурлаар:
✅ Уралдааны зохион байгуулалт
✅ Шагналын сан, уралдааны үеийн арга хэмжээнүүд
✅ Соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэж, 2025 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов гаргав.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны нэрэмжит энэхүү наадмыг 3 жил тутам зохион байгуулдаг бөгөөд энэ жил аймаг, орон нутгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, уралдааны цар хүрээг тэлэн ажиллаж байна.
Бүртгэл: 2025 оны 9-р сарын 5
Уралдаан: 9-р сарын 6–7

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%