Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УРД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН СУМАНД БОЛНО✅✅

2025-06-30

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УРД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН СУМАНД БОЛНО✅✅
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу урд бүсийн зөвлөгөөн 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дархан суманд зохион байгуулагдана.
Зөвлөгөөний хүрээнд Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цогт-Оршихоор ахлуулсан ажлын хэсэг Дархан суманд ажиллаж, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Баянмөнх сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүд, малчид, иргэдийн төлөөлөл оролцоно.
Зөвлөгөөнд хууль хяналтын байгууллагууд оролцож, иргэдэд газар дээр нь үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
📌 Аймгийн Шүүх – Нэхэмжлэл хүлээн авах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгнө.
📌 Прокурорын газар – Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой прокурорын шийдвэрийн талаар, мөн байгаль хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлнэ.
📌 Цагдаагийн газар – Иргэдийн аюулгүй байдал, эрх хамгаалалттай холбоотой мэдээлэл түгээнэ.
📌 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – Иргэний болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Мөн иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.
Дархан сумын иргэд хөдөлмөрч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%