АЙМАГТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН-2025” урд бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Дархан суманд эхэллээ.
Зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Аймагт ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цогт-Оршихоор ахлуулсан баг Дархан, Баянхутаг, Бор-Өндөр, Баянмөнх, Галшар сумдын ГХУСАЗСЗ-ийн дарга, дэд дарга, гишүүд, иргэд, малчдын төлөөлөлд мэдээлэл танилцуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
Зөвлөгөөнд хууль хяналтын байгууллагууд оролцож, иргэдэд газар дээр нь үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
📌 Аймгийн Шүүх – Нэхэмжлэл хүлээн авах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгнө.
📌 Прокурорын газар – Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой прокурорын шийдвэрийн талаар, мөн байгаль хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлнэ.
📌 Цагдаагийн газар – Иргэдийн аюулгүй байдал, эрх хамгаалалттай холбоотой мэдээлэл түгээнэ.
📌 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – Иргэний болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд мал хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, залилах гэмт хэргийг бууруулах, зөвшөөрөлгүй өнгөт чулуу олборлох үйл ажиллагаанд хяналт тавьж зэрэг цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн онцлог тохируулан үр дүнтэй зохион байгуулах, авч хэрэгжүүлж болохуйц асуудлууд дээр санал солилцлоо.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА