Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-07-02

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймагт ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цогт-Орших “Бүсийн зөвлөгөөн 2025” үеэр Дархан сумын удирдлагуудын хамт сургуулийн барилгатай танилцлаа. 

Р. Чойномын нэрэмжит Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд сургуулийн барилгад цууралт өгч, халаалт, дулаан шаардлага хангахгүй, ангиудын цонхны шил цуурснаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж 1992 онд өөр газар нүүж үйл ажиллагаа явуулж байсан. 

Сургуулийн барилгад их засвар хийж 2003 онд уг барилгадаа үйл ажиллагаа явуулж байсан ч 2013 онд Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын акт үйлдэгдэн дахин үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гарсан ч боловсролын үйл ажиллагааг тасралтгүй байлгах зорилгоор одоог хүртэл үйл ажиллагааг явуулсаар байна.

Одоогийн байдлаар сургуулийн шал цөмөрсөн, дээврээс ус алддаг, цахилгааны мантажууд шатаж гал гарсан гэх маш олон асуудлууд гараад байна.

Иймд сургуулийн шинэ барилга барих төсвийг 2026 оны төсөвт тусгуулах хүсэлтийг Дархан сумын удирдлагууд, сургуулийн захирал тавьлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%