Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН-2025” зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагдлаа.

2025-07-04

АЙМАГТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА. 

 Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН-2025” зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгууллагдлаа. 

Зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Аймагт ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цогт-Оршихоор ахлуулсан баг Дадал, Батноров, Норовлин, Баян-Овоо, Биндэр, Бэрх, Баян-Адарга сумдын ГХУСАЗСЗ-ийн дарга, дэд дарга, гишүүд, иргэд, малчдын төлөөлөлд мэдээлэл танилцуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байна. 

Зөвлөгөөнд хууль хяналтын байгууллагууд оролцож, иргэдэд газар дээр нь үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

📌 Аймгийн Шүүх – Нэхэмжлэл хүлээн авах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

📌 Прокурорын газар – Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой прокурорын шийдвэрийн талаар, мөн байгаль хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлнэ.

📌 Цагдаагийн газар – Иргэдийн аюулгүй байдал, эрх хамгаалалттай холбоотой мэдээлэл түгээнэ.

📌 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – Иргэний болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%