Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УЛСЫН НАЧИН ШАРАВДОРЖИЙН ОТГОНТӨГСИЙГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭЖ АВЛАА.

2025-07-23

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “УЛСЫН НАЧИН” цол хүртсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат "Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Хилчин" спорт хороо Хилийн цэргийн 0208 дугар анги, Эбэг ХХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын бөх, Улсын начин Шаравдоржийн Отгонтөгсийг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Аймгийн засаг дарга Д.Аюурбунь нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх мялаалга наадмыг төрсөн нутаг болох Жаргалтхаан суманд 2025.08.16-ны өдөр аймаг, сум хамтран зохион байгуулахаар товлосныг аймгийн удирдлагууд дуулгалаа.
Хан Хэнтий нутгийнхаа нэрийг гаргаж, улсын цол хүртсэн танд халуун баяр хүргэе.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%