Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ ЗАРЛАГДЛАА.

2025-07-21

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ ЗАРЛАГДЛАА.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Долоодугаар хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 09:00 цагт Нутгийн удирдлагын ордонд хуралдуулахаар товлолоо.
Зөвлөлийн хуралдаанд Санхүү, төрийн сангийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Орон нутгийн өмчийн газраас хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга, мэдээлэл танилцууллаа.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%