ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ, БАЯРЫН ХУРАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТООР ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төр үүссэний 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104, Хэнтий аймаг байгуулагдсаны 102, Цэнхэрмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор эхэлж, сонгомол насны хурдан морины уралдаан, сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдлаа.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Ганхүлэг нар оролцон мэндчилгээ дэвшүүлж, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Цэнхэрмандал сумын нийт иргэддээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хүчит бөхчүүдийн бяр нь тэнцүү
Хүлэг морьдын хурд нь жигд
Харваач мэргэдийн сум нь ончтой байж та бүхэн минь сайхан наадаарай.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ