Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТАЛЛАА.

2025-07-29

АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТАЛЛАА
Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны орлогын гүйцэтгэлийн нийт дүнг 107289.3 сая төгрөг, зарлагын гүйцэтгэлийг 93909.2 сая төгрөгөөр тус тус баталлаа.
Аймгийн санхүүгийн нэгтгэсэн тайланд
✅️Орон нутгийн төсвийн байгууллага 51
✅️Улсын төсвийн орон нутаг дахь байгууллага 119,
✅️Төсөл, сан 74
✅️Төрийн сангийн нэгж 23
✅️ Орон нутгийн өмчит 22 буюу нийт 289 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэн, 255.0 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй гарч өмнөх оноос 10.4 хувиар нэмэгдсэн байна.
Үүний 37.3 тэрбум төгрөг нь мөнгөн хөрөнгө, 8.5 тэрбум төгрөг нь авлага, 9.6 тэрбум төгрөг нь бараа материал, 199.6 тэрбум төгрөг нь үндсэн хөрөнгө байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%