АЙМГИЙН 2025 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЛЭЭ.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар /2025.07.09/ улсын 2025 оны төсөвт тодотгол хийсэнтэй уялдуулан аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү хуралдаанаар хэлэлцлээ.
Аймгийн 2025 оны төсвийг 14,110,336.6 сая төрөгөөр бууруулж, нийт төсвийг 61,680,300.8 сая төгрөг болгож тодотгол баталлаа.
Мөн сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 5,946,380.2 сая төгрөгөөр бууруулж, 21,951,328.4 сая төгрөг, сумдад олгох ОНХСангийн орлогын шилжүүлгийг 4,222,229.5 сая төгрөгөөр бууруулж, 9,069,188.7 сая төгрөг болгон тус тус бууруулж тодотголоо.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА