Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮНДСЭН ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХ, АКТЛАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

2025-07-29

ҮНДСЭН ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХ, АКТЛАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Долоодугаар хуралдаанаар орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дараах үндсэн хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
✅️ 1 нэрийн 23,300,000 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй үлдэх өртөггүй тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах
✅️ 3 нэрийн 111,080,000 төгрөгийн балансын үнэтэй, 79,176,333.33 төгрөгийн үлдэх өртөг бүхий үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх
✅️ 11 нэрийн 236,916,635 төгрөгийн балансын үнэтэй, 143,039,478.96 төгрөгийн үлдэх өртөгтэй ашиглалтын хугацаа дууссан, сэргээн засварлах боломжгүй болсон ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан, засвар хийхэд эдийн засгийн хувьд ашиггүй үндсэн хөрөнгүүдийг актлах
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%