#МОНГОЛ_УЛСЫН_НАЧИН_ШАРАВДОРЖИЙН_ОТГОНТӨГСТ_ХҮНДЭТГЭЛ_ҮЗҮҮЛЭХ_МЯЛААЛГА_НААДАМ_ЗОХИОН_БАЙГУУЛАГДАНА.
✅Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Төрийн их баяр наадамд 5 давж “МОНГОЛ УЛСЫН НАЧИН” цол хүртсэн Жаргалтхаан сумын харъяат Шаравдоржийн Отгонтөгсийн цолны мялаалга наадам 2025 оны 08 сарын 16-ны өдөр Жаргалтхаан суманд зохион байгуулагдана.
✅Мялаалга наадмаар улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан, хурдан их нас, хязаалан морьдын уралдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны тэмцээн болно.
✅Та бүхнийг мялаалга наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР