Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймгийн аялал жуулчлалыг сайжруулах, жишиг хамгаалалттай газруудыг хөгжүүлэх талаар санал солилцлоо

2025-08-05

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Азжаргал, С.Амгаланбаатар, гүйцэтгэх захирал Э.Номиндарь нарыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, TNC болон Монголын Байгалийн Өв Сангаас хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгаалах байнгын санхүүжилтийн хөтөлбөр төлөвлөлтийн талаар, мөн Ховд аймгийн тусгай хамгаалалттай газар нутгуудын менежмент, орон нутгийн иргэдийн оролцоо, санхүүжилтийг сайжруулах, жишиг хамгаалалттай газруудыг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Цаашид Ховд аймгийн аялал жуулчлалыг сайжруулах, жишиг хамгаалалттай газруудыг хөгжүүлэх талаар боломжит судалгааг хийж хамтран ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%