Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөрийн шилдгүүд тодорч 3 тусгай мэргэжилтэн тус бүр 30 сая төгрөгөөр шагнагдлаа.

2025-08-08

Улс, орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд юм. Тиймээс иргэн бүрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, өвчлөлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, өвчлөл, нас баралтыг үе шаттайгаар бууруулах, эрүүл мэндийн салбарын ажилчдын эдийн засгийн баталгааг хангах, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүн амын дундаж насыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “80+” төсөл, арга хэмжээг аймгийн ИТХ-ын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой, аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолын “80+” төсөл, арга хэмжээний хүрээнд “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН”-ийг дэмжих, урамшуулах журмын дагуу шалгарсан “Чадварлаг тусгай мэргэжилтэн”-ийн шагналыг өнөөдөр гардууллаа.
“ЧАДВАРЛАГ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН”-ээр:
БОЭТ-ийн Лабораторийн эмч Сүрэнгийн ОТГОНЧИМЭГ
ЗӨСТ-ийн Амьтан судлагч Цэвээндоржийн САЙНБИЛЭГ
БОЭТ-ийн Статистикч бага эмч Батбаярын ЖҮГДЭРДУЛАМ нар шалгарч тус бүр 30 сая төгрөгөөр шагнагдлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%