Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Чандмань сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байна.

2025-08-06

Хос хоёр Алтай, холбоо гурван нуур,
Эгшиглэнт хөөмийн өлгий,
Эрдэниийн Чандмань нутгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт ёслол төгөлдөр эхэллээ.
Тус сумын ойн баярын нээлтэд Монгол улсын их хурлын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, Чандмань сумаас төрөн гарсан алдартан гавьяатууд, уугуул суугуул иргэд оролцлоо.
Түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Чандмань сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагнав.
Мөн Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан "Байгаль орчны гавьяат ажилтан" цолоор шагнагдлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%