Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЛЕО ЗЭНГ ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2025-08-05

🇲🇳🇦🇺 АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЛЕО ЗЭНГ ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
✅ Айлчлалын хүрээнд тэрээр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших,Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Засаг даргын тамгын газрын дарга А.Жаргалсайхан болон холбогдох агентлаг, хэлтсийн дарга нартай уулзалт хийж, хоёр орны орон нутгийн түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, иргэний нийгмийн салбаруудад хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
✅ Мөн Элчин сайдын айлчлалын үеэр Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн баг Хэнтий аймгийн төвд ажиллаж, 2027 онд зарлагдах Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%