Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ БОЛДЫН ГАНХАЙЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ МЯЛААЛГА НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

2025-08-06

🇲🇳🇲🇳 ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ БОЛДЫН ГАНХАЙЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ МЯЛААЛГА НААДАМ ЭХЭЛЛЭЭ 🇲🇳🇲🇳
Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Хэнтий аймгийн нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан шилдэг тамирчин Болдын Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам өнөөдөр Чингис хотын төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ.
Наадмыг нээж Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших нийт наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ОУХМ Б.Ганхайчид аймаг орон нутгийн зүгээс 1 өрөө байр гардуулж түүний амжилтыг мялаалаа.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд:
• Хүчит 64 бөхийн барилдаан,
• Өсвөр үеийн 32 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдаж байна.
Эх нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, Монгол түмний бахархал болсон тамирчиндаа халуун баяр хүргэж, цаашдын спортын их замналд нь өндөр амжилт хүсье!
ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%