Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ

2025-08-09

👩🏻‍⚕️🧑🏻‍⚕️ ХЭНТИЙ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ
✅ Түүхт 100 жилийн баяр наадмын үеэр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, Засаг дарга Д.Аюурбунь нар эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд 60,000,000 төгрөг бүхий батламжийг Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Д.Дашнамжилмаад гардууллаа.
✅ "Эрүүл мэндийн салбарын 100 жилийн түүх бол ард иргэдийнхээ амь нас, эрүүл энхийн төлөө чин сэтгэл, халуун сэтгэлээр зүтгэсэн үе үеийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын бахархалтай түүхэн замнал юм.
✅ Эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтан албан хаагч та бүхэнд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс тань улам өндөрлөгт хүрч, эрүүл мэндийн салбарын хөгжил шинэ шатанд гарч байхыг хүсэн ерөөе.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 20
12 / 60%
8 / 40%